Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс хүйтэрнэ

Цаг уурчдын урьдчилан сануулж
байгаагаар өнөөдрөөс хүйтэрч салхи ширүүсэх төлөвтэй байна. Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 9 хэмийн хүйтэн, шөнөдөө 20 хэм хүйтэн байх бол
маргааш буюу Улс тунхагласны 86 жилийн ойн өдөр цас орж хүйтний эрч
чангаран өдөртөө 14 хэмийн хүйтэн байх бол шөнөдөө 16 хэм хүйтэн байх
аж. Харин энэ сарын 27-нд шөнөдөө 21-23 хэм хүйтэрэх тул иргэдийг
анхааралтай байж дулаан хувцаслахыг сануулж байна. Өнөөдөр баруун
аймгуудын нутгаар цас орж 4-6 хэмийн хүйтэн, шөнөдөө 15-27 хэм хүрч
хүйтрэх аж. Тиймээс малчдыг хол газар малаа бэлчээхгүй байхыг зөвлөлөө.
Харин зүүн болон төвийн нутгаар цаг агаар тогтвортой байх бөгөөд өдөртөө
4-18 хэм хүйтэн, шөнөдөө 17-20 хэмийн хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж