Зээрийн хөдөлгөөнийг хязгаарлана | News.MN

Зээрийн хөдөлгөөнийг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Зээрийн хөдөлгөөнийг хязгаарлана

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эх үүсвэр нь цагаан зээр гэж мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Иймээс цагаан зээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, эрүүл бүс рүү оруулахгүй байх зорилгоор Улсын Онцгой комиссын Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн Ажлын хэсэг үхсэн зээрийн сэг зэмийг цуглуулах, өвчтэйг нь устгах, гамшгаас хамгаалах зарим албаны бие бүрэлдэхүүнийг мэргэжил, арга зүйн шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж байгаа юм. Ажлын хэсэгт шаардагдах 70 сая төгрөгийг Байгаль хамгаалах сан, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Хэнтий аймагт өвчилсөн 24 мянга 722 толгой мал, Дорнод, Сүхбаатар аймагт 1616 зээрийг устгаж ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байна. Учир нь  Засгийн газар, Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний дүнд  шүлхий өвчний гаралт багасч, тархалт нь саарч байгаа. Гэвч 10 дугаар сараас Хэнтий, Дундговь, Төв, Дорноговь аймгийн нутагт зээр олноор нүүдэллэн орж ирснээр дээрх аймгуудын зарим суманд өвчний сэжиг илэрч, онош нь батлагдаж байгаа учир нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарлах шаардлагатай болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж