Төрөлтийн хүндрэлийг бууруулна

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Төрөлтийн хүндрэлийг бууруулна

Төв аймгийн хэмжээнд эхийн болон нялхсын эндэгдэл сүүлийн хоёр жил нэмэгдэж байгаа тул Мянганы хөгжлийн зорилтод хүрэх, Нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн зорилт, Эхийн эндэгдэл бууруулах стратегийн 3,4-р зорилтыг хэрэгжүүлэхээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газарт хүсэлт гаргажээ. Энэ дагуу НҮБ-ын  Хүүхдийн Сангийн санхүүжилтээр “Жирэмсэн төрөлтийг удирдах арга зүй” сургалтыг ЭМЯам болон Төв аймгийн ЭМГ хамтран зохион байгуулжээ. Сургалтанд аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөлт удирддаг эмч, 26 сумын эмнэлгийн эрхлэгч эмч нар болон Налайх, Багануур дүүргийн эмч нар нийлсэн нийт 40 хүн оролцсон байна.

Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Хишгээ, Пагам, Тунгалаг зэрэг нарийн мэргэжлийн эмч  нар жирэмсэн төрөлтийн хүндрэлийг удирдах болон эх барихуйн үндсэн тусламжийн стандарт, удирдамжийн чиглэлээр зургаан модуль бүхий таван өдрийн сургалт амжилттай болжээ.

Эхийг эсэн мэнд амаржуулах, жирэмсэн төрөлтийн хүндрэлээс сэргийлэхэд малчин болон алслагдсан газар амьдардаг, амьдралын түвшин доогуур, эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхчүүдийг төрөхийн өмнөх амрах байранд амруулах нь нэн чухал асуудал байдаг. Иймд  ЭМГ, АНЭ-ийн холбогдох эмч мэргэжилтнүүд АНЭ-ийн эхчүүдийн амрах байрыг өргөжүүлэн, тохижуулах төсөл ЭМЯ-нд өргөн барьсанаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн 6,8 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт дөрвөн ортой иж бүрэн тохижуулсан эхчүүдийн амрах байр үйл ажиллагаагаа эхэлж нээлтээ хийлээ. Эдгээр үйл ажиллагаатай холбогдуулан ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Я.Буянжаргал, ЭМЯ-наас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон эх барих эсэн мэнд амаржихуйн тусламжид анхаарах асуудлаар ярилцлага зохион байгуулжээ.  Уг ярилцлаганд ЭМГ-ын удирдлагууд оролцон сургалтанд оролцогчдод 2,5 кредитийн гэрчилгээ гардуулан, эхийн амрах байр болон төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж