Хоёр хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Хоёр хүрэл медаль хүртлээ

“Гуанжоу-2010” Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна.  Энэ удаагийн Азийн наадмаас Монголын баг тамирчдын анхны алтан медалийг хүртсэн чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид өнөөдөр медалийн буухиагаа үргэлжлүүллээ. Бөхийн чөлөөт барилдааны 74 кг-ын жинд хүч үзсэн Д.Гомбодорж , 84 кг-д өрсөлдсөн П.Өсөхбаатар дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд ялж, хоёул медалийн эзэд болов. Д.Гомбодоржийн хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд Сирийн тамирчин Мазен Кдманег ялсан бол П.Өсөхбаатар Энэтхэгийн бөх Вир Памыг ялснаар 16-р их наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын баг тамирчдын гурав дахь медалийг багтаа авчраад байна.

С.Цэлмэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж