Бельгийн эрх баригчид арваннэгдүгээр сарын 23-нд терроризмын хэрэгт сэжиглэгдсэн 10 хүнийг баривчилсан байна. Бельги, голланд, чечень гаралтай хүмүүсийг барьсан ба мөн Бельгийн хүсэлтээр тэдний заримыг Герман ба Нидерландад барьжээ.
Урьдчилсан мэдээгээр “лалын жихадын бүлэг” Бельгид террор хийхээр бэлтгэж байсан гэнэ. Тэр бүлгийг 2009 оноос хянан мөрдөж байжээ.
Германд баривчлагдсан хүн Чеченийн хууль бус зэвсэгт бүлэгт гишүүд элсүүлж байсан гэж сэжиглэгдэж байгаа гэнэ. Тэд “Кавказын эмират” гэх бүлгийнхэнтэй мөн Бельгид амьдарч байгаа чеченийнхэнтэй холбоотой байсан аж. Тэдний нэг нь орос хүн байна. Тэднийг цаашид хорих эсэхийг шүүх шийднэ.

Ш.Мягмар