Адебайор Итали руу явна

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Адебайор Итали руу явна

“Манчестер Сити”-гийн Того довтлогч Эммануэл Адебайор ирэх нэгдүгээр сарын солилцооны цонхоор “Ювентус” багт зээлээр тоглохоор болжээ.

Энэ жил 26 настай “Арсенал”-ын хуучин довтлогч маань Роберто Манчинигийн багийн бүрэлдэхүүнд төдийлөн багтаж чадахгүй байгаа. Тиймээс өөр багт тоглох шаардлага түүнд тулгараад байлаа. Тиймээс ч Сэри А лигийн баг түүнийг сонирхсон юм.

Адебайор “Роберто Манчинид юу тохиолдсоныг үнэхээр мэдэхгүй юм, тэр надад тоглох боломж олгодоггүй. Тиймээс би нэгдүгээр сараас өөрийн байдлаа өөрчлөхийг хүсч байна. Би өөр багт тоглохыг хүсч байна. Сити Ювентустэй тохиролцсон учраас би арванхоёрдугаар сардаа багтаагаад эндээс явна” хэмээн ярьжээ.

“Арсенал” багаас 25 сая фунтээр ирж байсан Того залуу маань “Сити”-д энэ улирал бараг тоглоогүй. Тиймээс шилжилт хөдөлгөөнд орох хүсэлтэй байсан юм. Түүний аз болоход “Ювентус” багт Европын холбооны иргэншилгүй ганц ч тоглогч байхгүй. Сери А лигийн дүрмийн дагуу багт нэгээс илүү Европын холбооны иргэншил аваагүй тоглогч байж болохгүй гэсэн заалттай.

Адебайор 12 тоглолтыг энэ улирал эхэлснээс хойш бүх талбарт хийгээд байгаа бөгөөд үүнийхээ зургаад нь гараанд багтсан юм.

Европа лигт “Лех Познан” багийн эсрэг хет-трик хийсэн ч Манчини түүнийг өндрөөр үнэлэхгүй байгаа юм. Тиймээс түүний хүсэлтийн дагуу “Сити” түүнийг зээлээр тоглуулах баг хайсны дүнд Италийн Турин хотын баг түүнийг сонирхжээ.
Ирэх оноос бид Того довтлогчийг хар цагаан өнгийн өмсгөлтэй Сери А-д харах нь ээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж