Гамби Ирантай холбоогоо тасаллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Гамби Ирантай холбоогоо тасаллаа

Гамби улс Иран улстай бүх харилцаа холбоогоо дуусгавар болгож байгаагаа мэдэгдэж, Ираны засгийн газрын төлөөлөгчдийг 48 цагийн дотор улс орныг нь орхин гарахыг шаарджээ.

Баруун Африкийн жижиг улсын албаны хүмүүс яагаад ийм алхам хийх болсон шалтгаанаа мэдэгдээгүй байна.

Гэхдээ Нигерийн албаны хүмүүсийн мэдээлснээр бол өнгөрсөн сард Иранаас тус улсын Лагос мужаар дамжуулан Гамбид хууль бус зэвсгийн наймаа хийх гэж байсныг таслан зогсоосон ажээ. Энэ зэвсгийн наймааг АНУ-ын шахалтаар хийсэн гэж Ираны парламентын гишүүн Алладин Боружерди хэлсэн байна.
Нигерийн удирдлагууд барилгын материал хэмээн хаягласан чингэлгээс пуужин хөөргөгч, гранат зэрэг зэвсгийг илрүүлжээ.

Ираны парламентын гишүүн ноён Брожудери дээрх зэвсгийг Ираны хувийн компаниас олон улсын хуулийн дагуу Гамбид илгээсэн гэдгийг баталсан байна.
Иран улс нь НҮБ-ын цөмийн хөтөлбөрийн тогтоол шийдвэрийг дагадаг бөгөөд зэвсэг нийлүүлэх, наймаалцахыг хориглосон орон юм.

Гамби нь Ираны цөмийн зэвсгийн эрхийг хамгаалж байсан хөгжиж байгаа улсуудын нэг байжээ.  
Харин энэ удаа Гамби нь бүр мөсөн холбоогоо тасалсан явдал нь Иран улсын хувьд гайхширмаар зүйл боллоо.

Сэтгүүлчдийн мэдээлснээр Ираны дипломатчид Гамби улсад хүнд болон үйлдвэрлэлийн машин техник нийлүүлэх Ираны засгийн газрын хоёр тэрбум ам.долларын санхүүжилт бүхий хэд хэдэн төслийг эцэлэх ёстой боллоо гэжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж