Бүх хөгжмийг нэг дороос

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Бүх хөгжмийг нэг дороос

Монголд анх удаа жааз эгшиглэж, R&B, рок хөгжим хангинаж, уртын дуу уянгалж, техно хөгжим нүргэлсэн, поп оркестртой, балеттай, уран нугаралттай, акробаттай дэлхийн хэмжээний  шоу анх удаа зохиогдох гэж байна.  Сая сая уншигчтай  дэлхийн “Космополитан” сэтгүүл монгол хэлнээ төрж буйтай холбогдуулан  уг шоуг зохион байгуулж байгаа аж.  Ирэх сарын 7-9 өдрүүдэд Спортын шинэ ордонд болох  уг шоуны онцгой зочид нь дэлхийд данстай тенор Олег Безинских, балетийг орчин үеийн бүжигтэй гайхалтай хослуулж чадсан бүжгийн хамтлаг “Тодес”,  “ Ингэн нулимс” баримтат киноны гол дүрээр нь хүмүүс сайн мэдэх “ Талын аялгуу” гэгддэг дуучин Урнаа, Pussycat Dolls хамтлагын дуучин Николь нар аж. Түүнчлэн Монголын симфони оркестр, “Бөртэ” хамтлаг, црикийн жүжигчид оролцох гэнэ. Өнгө өнгийн мэдрэмж өгөх уг шоуны дараа дэлхийн ододтой хамгийн ойр байх  “ VIP party “бол гэж зохион байгуулагчид ярьж байна.

Н. Соло

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж