Цаазын ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Цаазын ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Цэрэндоржид холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. Д.Цэрэндорж нь 2009 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө өс хонзонгийн сэдэлтээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хүргэн ах Г, нагац эгч О нарыг гэрт нь онц харгис хэрцгийгээр хөнөөж, 47.255 төгрөг дээрэмдсэн хэргийг үйлджээ.  Ингэхдээ нагац эгч О-г хутгаар хоолойн тус газар нь хатгах, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэж, нөхрийнх нь цогцосны хажууд сэтгэл зүйн хувьд тохуурхан даажигнаж, тарчлан зовоож хүчиндсэн байна. Түүнчлэн хохирогчийн байшинг шатааж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэргийг үйлдсэн ажээ. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж