Нийслэл орчмын малын 41.7 хувийг вакцинжуулжээ | News.MN

Нийслэл орчмын малын 41.7 хувийг вакцинжуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Нийслэл орчмын малын 41.7 хувийг вакцинжуулжээ

Нийслэлийн орчимд малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн тул хотод уг өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Зүүн аймгуудад хуваарилагдах  шүлхийгээс сэргийлэх вакциныг Улаанбаатар хотын эрсдэл ихтэй дүүргүүдэд хуваарилахаар болсон.  Тиймээс Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас 100,0 сая төгрөг гарган 15,0 сая төгрөгийг материал, шатахууны зардалд, 85,0 сая төгрөгийг вакцин худалдан авахаар шийдвэрлэсэн  билээ. Иймд Франц улсаас ирсэн 200.0 мянган тун вакциныг Баянзүрх, Багахангай, Багануур, Налайх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд хуваарилж, малыг вакцинжуулах ажлыг   энэ сарын 20-ноос эхлээд байгаа. Нийслэлийн есөн дүүрэг, мал эмнэлгийн газарт нийт 416 мянга 108 тоо толгой мал буюу 113 мянган бог, 28729 бод мал байдаг аж. Вакцинжуулах ажил эхлээд хэдхэн хонож байгаа ч  өчигдрийн байдлаар 142 мянга 614 тоо толгой мал буюу нийт мал сүргийн 41.7 хувийг вакцинд хамруулаад байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж