Эх орныхоо хөгжилд – Миний оролцоо

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Эх орныхоо хөгжилд – Миний оролцоо

Ж.Мядагмаа: Хүн бүр хийж чадах зүйлээрээ хувь нэмэрээ оруулцгаая


Эх орныхоо хөгжилд – Миний оролцоо
эссэ бичлэгийн уралдаанд ирсэн эссэ.

Жадамбаа овогтой Мядагмаа миний бие одоогоор ХБНГУ-д амьдарч
байна. Герман улсад  5 жил эдийн засгийн хуульч мэргэжилээр суралцаж
төгсөөд  германы компанид 3 жил ажиллаж  энэ хугацаанд герман хүмүүсийн
ажлын арга зүйг сурах завшаан тохиосон билээ.

Монгол хүний хувьд  эх оронтойгоо холбоотой ажиллах сонирхолтой
учираас өөрийн компаниа германд байгуулсан. Гол зорилго нь эх орныхоо
энэхүү түүхэн хөгжлийн боломжийг гадаадад танилцуулах,  хөгжсөн орнуудын
хийсэн алдааг эх орондоо дахин бүү тавтагдаасай гэсэн үүднээс тухайн
салбар бүрийн хүмүүсийн үнэтэй саналыг авч ажиллаж байна.

Үүнээс гадна „ Монгол орны уул уурхайг эдийн засаг ба байгаль орчны
талаас харахад” гэсэн сэдвээр докторын зэрэг хийхээр судалгааны ажил
хийж байна. Чили, Канад зэрэг улсуудын туршлагыг судлан байгаль орчинд
ээлтэй нөхөн сэргээлтийг яаж хийдэг, уул уурхайг тогтвортой хөгжүүлэхэд
ямар эдийн засаг эрх зүйн орчин шаардлагтайг харьцуулан судалж байна.

Би энэхүү эссэ бичлэгтээ гадаадаас  монгол эх орондоо буцахад
түгээмэл тохиолддог бэрхшээлүүд болон эргэн ирэхэд юуг нэн тэргүүн
шийдэх тухай өөрийн бодол саналаа та бүхэнтэй хуваалцъя.

  • Хилийн чанадад байгаа иргэдийг эх орондоо иргэн ирж сууршихад
    нь нийгмийн  асуудлийг цогцоор нь шийдэх, тухайлбал: орон
    сууцны асуудлыг  санхүүгийн талаас шийдэж өгөх, гэр бүлээрээ буцаж ирхэд
    нь хүүхдийн сургууль,  цэцэрлэгийн асуудлийг уян хатнаар  шийдвэрлэх,
  • Бага насны болон өсвөр насны хүүхдүүд гадаад оронд байсан орчиноосоо
    салан эх орондоо буцан ирэхэд сэтгэл зүйн олон асуудлуудтай тулгардаг,
    ихэнх хүүхдүүд монгол  хэлээ мартсан байдаг учраас цэцэрлэг сургуульдаа
    үеийнхаа хүүхдүүдтэй чөлөөөлтэй харилцахад нь саад болдог, ийм учираас
    гадаадаас ирсэн хүүхдүүдэд зориулсан  англи монгол хэл дээр харилцаж
    болох нэгдсэн төв цэцэрлэг сургууль байгуулах,
  • Монголд хөрөнгө оруулан үйл ажилгаагаа явуулж байгаа компанууд
    (Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах)
    Зөвлөлтэй хамтран  гадаадад ажиллаж сурч амьдарч байгаа хүмүүст
    зориулсан ажлын байрны тухай танилцуулax  өдөрлөгийг гадаадад жилд нэг
    удаа зохион байгуулах, (энэхүү нээлттэй үйл ажиллагаагаар тухайн оронд
    ажиллаж амьдарч байгаа хүмүүст шууд биечлэн мэдээлэл өгөх гол
    зорилготой)
  • гадаад оронд хууль бусаар амьдарч байгаа монгол иргэдийн эрхийг
    хамгаалах зориогоор монгол дахь хүний эрх хамгаалах төвийн үйл ажилгааг
     гадаадад  салбартай болгож  зөвөлгөө өгөн  тусламжийн төв байгуулах,
  • хилийн чанадаас  ирсэн иргэд эх орондоо буцан ирэхэд унах машины
    асуудал гардаг, ихэнх хүмүүс тухайн оронд өөрсдийн хэрэглэж байсан
    машинаа монголдоо авчирч унах сонирхолтой байдаг, тийм учираас хилээр
    оруулж ирэхэд нь татварийн бүрэн хөнгөлөлт үзүүлэх
  • тухайн оронд ажиллаж байсан хугацааг нь нийт ажилсан хугацаанд тооцож оруулах,

Гадаадад нарийн мэргэлжилээр амжилттай төгссөн хүмүүс монгол хэл дээр
мэргэжилийн хэллэгийн хувьд дутуу дулимаг байдалаасаа болж  өөрийн
сурсан зүйлээ хүнд зөв ойлгуулахад хүндрэлтэй байдаг.Тийм болохоор
сурсан мэдлэгээ үндэснийхээ эх хэлээр зөв ярьж ойлгуулахыг би их чухал
зүйл юм болов уу гэж боддог.

Гадаадад дээд мэргэжил эзэмшсэн хүмүүсийг татах бодлогоос гадна одоо
сурч байгаа оюутан залуусийг одооноос сурч байгаа чиглэлээр монголд
байгаа аж ахуйн нэгжтэй холбож өгөх нь хэрэгтэй болов уу.

Миний энэ бодол санааны  зарим хэсэг нь бодит амьдрал дээр хэрэгжүүлж
яваа манай компаний ажлын нэг хэсэг юм. Ойрын хугацаанд  төлөвлөн хийх
гэж буй  ажилуудыг товч дурдвал:

Улаанбаатар хотын агаарын бохирдолийн талаар мэрэгжилийн хүмүүстэй
хамтарч ажиллах, Бизнес уулзалт аялал зохион байгуулах, мэргэжилийн
ажилтан эх орндоо бэлтгэх зорилгоор монголдоо гадаадын мэргэлжилтэнг
урьж сургалт дамжаа явуулах ажилууд юм.

Гадаад оронд гүүр болж сурсан зүйлээ хуваалцан дараах чиглэлээр хамтран ажиллах саналуудыг дэвшүүлж байна. Үүнд:

  • Хилийн чанадад сурч, амьдарч байгаа иргэдийн эрх зүйн
    үндэслэлийг цогцоор нь боловсруулж, сайжруулах чиглэлэээр хамтран
    ажиллах, (Жишээ нь: Хөдөлмөрийн цагаачдын хууль, Хилийн чанадад
    байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн эрх зүйн
    зохицуулалтыг боловсронгуй болгох, Шилжилт хөдөлгөөнөөс хамааралтай
    хүүхэд хамгааллын асуудал, Эмэгтэйчүүдийн шилжилт хөдөлгөөн г. м. )
  • “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжүүлэгчдийг Германд мэргэжил
    дээшлүүлэх тусгай мэргэжилийн сургалт семенарт хамрагдахад нь зуучилж,
    хүлээн авч туслалцаа үзүүлэх

Хилийн чанадад байгаа иргэдийг эх орондоо эргэж ирэхээс нь өмнө:

  1. Хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх
  2. Монголдоо бизнесийн үйл ажилгаа эхлүүлэхэд зах зээлийн орчин,зээлд хамрагдах боломжийн талаар мэдээлэл өгөх
  3. Монголын аж ахуйн нэгжтэй холбож бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  4. Эх орондоо эргэж ирхээс нь өмнө сургалт семинар зохион байгуулах
  5. Монгол компануудыг Европ руу бизнесийн аялалаар зуучлах болон хөдөлмөрийн биржийг европд хамтран зохион байгуулах г.м.

Аль ч улс оронд хөгжил шууд ирчихдэггүй учраас  эх орныхоо энэ
хөгжлийн үед амьдарч байгаа бид  энэ түүхэн их хувь заяа, боломжоо
ашиглан хүн бүр хийж чадах зүйлээрээ хувь нэмэрээ оруулцгаая  гэж 
хилийн чанадад байгаа залуусаа уриалж байна.

“Болор цом” шүлгийн уралдаан биш бодит байдал,  тулгамдсан асуудлын
тухай бичиж буй учраас бага зэрэг нуршуу, уншихад таагүй байсан бол та
бүхнээсээ хүлцэл өчье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж