Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Коллисон гэрээллээ

“Оклахома Сити Тандер” баг төвийн тоглогч Ник Коллисонтойгоо олон жилийн гэрээг үзэглэлээ.
Багийн ерөнхий менежер Сэм Прэсти шинэ гэрээний талаар олонд мэдэгдсэн ч гэрээний заалтуудыг дэлгэхийг хүссэнгүй.

Коллисоны хувьд 2003 оны драфтын нэгдүгээр тойргийн 12-оор “Сиэттл Суперсоникс” багт орж, Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигт хөл тавьж байсан бөгөөд өдийг болтол багтаа үнэнчээр хүчин зүтгэж байна. Тус баг нь одоо “Оклахома Сити Тандер” болж, нэр болон хотоо өөрчлөөд байгаа билээ. Коллисон, Дюрант, Жэфф Грийн гэсэн гуравхан тоглогч нь л Сиэттлийн багт анхнаасаа тоглож байгаа юм.

Коллисон гурван улирлын турш гарааны бүрэлдэхүүнд тогтмол биш ч тоглосоор байгаа бөгөөд “Тандер”-ын гол төвийн тоглогчдын нэг юм. NBA-д тоглож байгаа хугацаандаа тэрбээр нэг тоглолтонд 7.7 оноо, 6.6 самбараас бөмбөг авалтыг дунджилдаг юм. 

Прэсти түүнийг “Ухаалаг, биеийн хүч сайтай, шаргуу хөдөлмөрлөдөг тоглогч” хэмээн магтсан байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж