Лью Вьюттон цомын эзэд бямба гаригт тодорно

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Лью Вьюттон цомын эзэд бямба гаригт тодорно

Арабын нэгдсэн Эмиратын үзэсгэлэнт Дубай хотноо зохион байгуулагдаж байгаа  далбаат завины Лью Вьюттон гран-при уралдааны хэсгийн сүүлчийн гараа өчигдөр явагдлаа. Энэ удаагийн гараанд үзүүлсэн амжилтаасаа хамаарч хагас шигшээд өрсөлдөх багуудын нэр тодорсон байна. Хоёр гарааны өмнө шигшээд орох эрхээ аваад байсан “BMW Оракл” өнөөдрийн өрсөлдөгч “Латино Ауди”-г торох юмгүй хожиж чадсан байна. Тэдний градусын зөрүү нь 51секунд байсан юм. Харин хагас шигшээгийн эрхийн төлөө Оросын “Синерги”, Шинэ Зеландын “Эмиратс” багуудын хооронд өрнөсөн байна. Энэ өрсөлдөөнд хоёр дахь эргэлтдээ алдаа гаргасан “Синерги” өрсөлдөгчдөө ялах боломж олгосон юм. Өөрөөр хэлбэл, хоёр минутын алдагдалд орсон байна. “Эмиратс”-ын хувьд энэ зөрүүгээ хадгалж явсаар нэг минут, 18 секундээр хожиж, 2,5 оноог өөрийн болгожээ. Ингэснээр хасгас шигшээд “BMW Оракл” 17 , “Эмиратс” 12.5, “Латино Ауди”, “All for one” багууд ижил найман оноотойгоор хагас шигшээд шалгарсан байна. Баасан гарагт эхлэх шигшээ уралдаанд “BMW Оракл”, “All for one” багууд хоорондоо таарсан бол “Эмиратс”, “Латино Ауди” багууд учраа таарчээ. Тэмцээний финалын уралдаан бямба гаригт болно.    

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж