Шинэ Зеландын уурхайд дэлбэрэлт болж, 29 уурхайчин газар доор гацсан гэх мэдээлэл гарсан билээ. Тэднийг аврах ажиллагаа явуулсан ч бүгд нас барсан байсан гэдгийг аврах ажиллагааг удирдсан хүн лхагва гаригт мэдэгдсэн байна. Уурхайчдын ар гэрт харамсалтай мэдээг дуулгасан байна.
Аврах ажиллагааны үеэр өрөмдлөг хийхэд уурхайд асар их хэмжээний хорт хий байгааг илрүүлсэн юм. Цэргийн зориулалттай хоёр роботод камер угсран уурхайн гүн рүү илгээсэн ч хамгаалалтын дуулган дахь гэрэл нь асаалттай уурхайчдын цогцосны дүрс харагдсан байна. Нэг роботыг хүчилтөрөгчтэй хэсэг рүү оруулж чадсан ч амьд уурхайчин олдоогүй аж.
Уурхайн дэлбэрэлтэд 17-62 настай 29 уурхайчин өртсөн юм. Одоогийн байдлаар зарим уурхайчныг олоогүй байгаа ба тэд уурхайн тал бүрт байгаа гэж таамаглаж байгаа юм. Дэлбэрэлт болсон хэсгээс цааш 2,5 километрийн гүнд ч дэлбэрэлтийн ул мөр харагдаж байгаа аж.
Э.Очирт