
Харин Ж.Отгонжаргалын тухайд эхний тулаанаа Афганистаны боксчин Нажибллах Азимитай хийж, 6:1 харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарч, улмаар Филиппиний Уилфредо Лопезийг 7:1 харьцаатай буулган авсан билээ. Тэрбээр өнөөдөр 16.15 цагаас мөнгөн медалийн төлөө дэлхийн хошой аварга, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, “Доха-2006” наадмын хүрэл, 2007 онд Улаанбаатар хотноо болсон ААШТ-ий алтан медальт, Казахстаны шилдэг тамирчин Серик Сапиевтай тулалдах бөгөөд ялсан тохиолдолд аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.
С.Цэлмэг