Д.Гомбодорж, П.Өсөхбаатар нар хүрлийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Д.Гомбодорж, П.Өсөхбаатар нар хүрлийн төлөө барилдана

“Гуанжоу-2010” Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна. Хуваарь ёсоор өнөөдөр чөлөөт бөхийн 66, 74 болон 84 кг-ын жингийн төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодрох учиртай.

Тэмцээний 74 кг-ын жинд барилдаж буй Д.Гомбодорж Арабын нэгдсэн Эмират болон Энэтхэгийн бөхчүүдийг дараалан ялж, хагас шигшээд Японы бөх Казүюүки Нагашимад ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна. Тэрбээр 17.55 цагаас Сирийн тамирчин Мазен Кдманетай медалийн төлөө өрсөлдөх юм.

Мөн 84 кг-ын жинд П.Өсөхбаатар хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Вир Памтай барилдана. Харин 66 кг-ын жинд өрсөлдсөн П.Өнөрбат эхний барилдаандаа Сирийн бөхийг ялсан ч шөвгийн наймд БНАСАУ-ын бөх Ян Чун Сунд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

С.Цэлмэг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж