АНУ Өмнөд Солонгосын талд байна | News.MN

АНУ Өмнөд Солонгосын талд байна

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

АНУ Өмнөд Солонгосын талд байна

АНУ одоогийн байдлаар Өмнөд Солонгост 28,5 мянган цэрэг байрлуулаад байгаа билээ. Тус улсын Батлан хамгаалах яамны удирдлагын мэдэгдсэнээр тус бүс нутагт 50 гаруй тэнгисийн цэргийн хөлөг байгаа аж. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийхдээ “Өмнөд Солонгос улс бол манай холбоотон. Солонгосын дайнаас хойш ийм байсан. Бид холбоотнууд учир Өмнөд Солонгосыг хамгаална гэдгээ мэдэгдэж байна” гэв. Харин хоёр Солонгосын мөргөлдөөн үүссэн газар руу АНУ-ын дайны хөлөг онгоцууд илгээх үү гэсэн асуултад “Би одоогоор цэргийн арга хэмжээ авах тал дээр ямар нэг шийдвэр гаргаагүй байна. Ерөнхийлөгч Литэй энэ асуудлаар зөвлөлдөнө” гэв.
Мягмар гаригийн орой Обама Литэй утсаар ярьсан гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна.
Халдлага болсоны дараа “Ёнхап” агентлагийн мэдээлснээр өмнөдийн Засгийн газар БНАСАУ руу иргэдээ орохыг хориглож, товлогдоод байсан Улаан загалмай нийгэмлэгийн хэлэлцээрийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан төдийгүй амласан үерийн тусламж илгээх явдлыг цуцалсан байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж