НҮБ яаралтай зөвшилцөлд хүрэхийг зөвлөв | News.MN

НҮБ яаралтай зөвшилцөлд хүрэхийг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

НҮБ яаралтай зөвшилцөлд хүрэхийг зөвлөв

Өмнө нь Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдын алба хашиж байсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хоёр талыг яаралтай уулзалт хийхийг зөвлөж байгаа бол БНХАУ-ын зүгээс одоогоор аль нэг талд орохыг яаравчлахгүй байна. Хятадын эрх баригчид одоогоор дундыг баримтлан Хойд Солонгосыг энх тайвны төлөө илүү ажиллахыг уриалж байгаа юм.

Шинжээчдийн зүгээс АНУ-ыг одоо Хойд Солонгосын цөмийн зэвсгийн талаарх зургаан талт хэлэлцээрийг хурдасгах боломж бараг байхгүй гэж байна.

Хойд Солонгосыг атомын бөмбөг үйлдвэрлэх материалын шинэ эх сурвалж боловсруулахаар уран баяжуулж эхэлсэн тухай мэдээлэл ирсэн ч зарим шинжээчид Пхеньяны зүгээс  олон улсаас дипломат болон эдийн засгийн хэлэлцээрүүд хийх нарийвчлан боловсруулсан стратегийн дагуу ажиллаж байгаа байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн тус улсын удирдагч Ким Жонг-Ил өөрийн бага хүүдээ төрийн эрхийг өгөх гэж байгаатай холбогдуулан улсынхаа цэрэг, зэвсгийн сүр хүчийг үзүүлэх зорилготой гэж ажиглагчид хэлж байна.

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч хариуд нь энгийн иргэдэд халдана гэдэг бол уучилж болшгүй зүйл байсан гээд дахин халдлага хийвэл зохих хариуг өгнө гэж мэдэгдсэн байна. Харин БНАСАУ хэрэв өмнөдийнхөн дахин тэдний газар нутагт халдвал ямар нэг өршөөл үзүүлэхгүйгээр сөрөг арга хэмжээ авна гэж хэлж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж