Шүүх хурал 11 цагт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Шүүх хурал 11 цагт эхэлнэ

Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын ардын шүүхээс бүх насаараа хорих ял сонссон Л.Байгальмаагийн хамсаатан, түүнийг хар тамхины хэрэгт “золиослогчид” гэгдэх Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх  хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд 11.00 цагт эхэлнэ. Уг хэргийн шүүх хурал энэ сарын 12-нд  Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч  өмгөөлөгч нь ирээгүй гэх шалтгаанаар хойшлоод байсан. Тэдэнд Эрүүгийн хуулийн 182, 230, 153-аар зүйлчлэн  хэрэг үүсгэж Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст  шалгаж дуусч нийслэлийн Прокурорын газарт өнгөрсөн сард шилжүүлсэн юм. Уг хэрэг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байсан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж