Валютын дуудлага худалдаа болов

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Валютын дуудлага худалдаа болов

Монголбанкны валютын дуудлага худалдаа өчигдөр болсон байна. Өчигдрийн дуудлага худалдаагаар арилжааны банкууд  24,050,000 ам.долларыг Монголбанкинд худалдах санал ирүүлснээс 6,500,000 ам.долларыг худалдан авсан байна. Монголбанк тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал, валютын урсгал, төгрөгийн ханшийн хэт хэлбэлзэл, баримталж буй мөнгөний болон валютын бодлого зэргийг харгалзан үзэж дуудлага худалдааны шийдвэрийг гаргажээ. Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл ажээ. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг бөгөөд дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж