Солонгосын хойг дайнд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Солонгосын хойг дайнд бэлэн үү?

Энэ сэдвийг 5 сарын өмнө бичиж билээ дахиад л анхааруулах үүднээс орууллаа
Солонгосын хойгт дайны гал асахад аль хэдийнээ бэлэн болжээ. 1953 оноос хойш энэ хойгт бага зэргийн жижиг мөргөлдөөн хорлон сүйтгэх ажиллагааг эс тооцвол  ерөнхийдөө тайван байсан. Нэг нь заналхийлж дарамталсан, нөгөө нь найрамдлыг хүссэн өнгө төрх энэ хойгт харагдсаар өнөөг хүрсэн гэхэд болно. Өнөөдрийн болж буй үйл явдлыг харахад дайн эхэлхэд аль хэдийнээ бэлэн болжээ. Энэ дайн нь Ирак, Афганистаны дайны тэс өөр дайн байх болно. Хойдуудын өдөөн хатгалга дарамт шахалтыг өмнөдүүд олон жил тэсч ирсэн бөгөөд одоо “нэг хацраа өгөөд нөгөө хацраа алгадуулахгүй” гэж хэлсэн нь тэвчээр нь алдагдсаны шинж гэж үзэж болохоор байна. Хойдууд АНУ-ын номхон далайн баруун эрэг орчмын хотууд мөн Хавайн арал, Алясак хүрч чадах цөмийн пуужинтай гэдэгч энэ нь хоосон сүрдүүлэгээс цаашгүй зүйл гэж өмнөдүүд үздэг. Харин хойдуудын их бууны тусгалын дор Сөүл хот байдаг гэдэг нь өмнөдүүдын хувьд үнэн зүйл юм. Солонгосын хойгт дайн явуулах хэд хэдэн сонирхолтой хувилбар таамаглал байдаг. Тухайлбал: 1. Маш хүчтэй агаарын цохилт өгч хойдуудын дэд бүтэц цэргийн байгууламжуудыг устгах, 2. Агаарын цохилт өгсөний дараа Өмнөд Солонгос АНУ-ын хамтарсан хуурай замын цэрэг болон агаарын десант буух, 3. Хойдууд хүчтэй хохирол амсах хэдий ч гол хүчээ хадгалан үлдэж 38-р өргөрөгөөр дайран Сөүл хотыг дайран эвдлэн сүйтгээд буцан гарах, 4. Хойд Солонгост төрийн эргэлт гарч цэргийхэн засгийн эрхэнд гарч АНУ-тай тохиролцох оролдлого хийх ба Ким Чен Ир амиа хорлох буюу Орос, Хятадын аль нэг руу зугтах. Ер нь хэд бол хэдэн ч таамаглал гаргаж болохоор л байна. АНУ болон Өмнөд Солонгосын цэргүүд хойдуудын хил даван Пхьеняан хот руу орсон тохиолдолд маш урт удаан хугацааны партизаны дайн дэгдэх болно. Хөнгөн зэвсэгээр зэвсэглсэн партизанууд гудамж бүр байшин бүрийн төлөө үхэн хатан тулалдах болно. Гарах үр дүнг нь тооцож боломгүй байх болно.  Хоёр дахь Вьетнамын дайн энэ хойгт бий болно.  Хойдууд эцэсийн арга болох цөмийн реакторуудаа дэлбэлэн томоохон хэмжээний гамшигийг бий болгож дөнгөнө эсвэл өмнөдийн Сөүл Пусан гэх мэтийн томоохон хотууд, Японд үнэхээр л байгаа бол цөмийн томоохон цохилт өгөх болно. Өмнөд Солонгост Монгол улсын 20 орчим мянган хүн ажиллаж амьдрдаг тул тэдний хувь заяа хэцүү л байх болно. Одоогоор Сөүл дэхь гадаадын зарим дипломатууд энэ улсаас гарч явж эхлээд байна. Хойд Солонгосын хувьд 1.1 сая цэрэгтэй бөгөөд ихэнх нь хөнгөн зэвсэгтэй, ба зэвсэглэл техникийн хувьд маш хоцрогдсон. Та бидний сайн мэдэх Т-34 танкийг та эндээс харж болно. Ихэнх нисэх онгоц нь Миг-17, 19 бөгөөд эдгээр нь ОХУ-д бол нисэхийн музейн үзмэр. Тэгээд ч ихэнх техник хэрэгсэл нь шатахуунгүй, бүгдийг нь уул хад нүхлээд хадгалчихсан байгаа.
Өмнөдөд АНУ-ын 28 мянга орчим цэрэг, БНСУ-ын 600 мянга орчим цэрэг байгаа бөгөөд Японы Окинава дахь 20 орчим мянган цэрэг нэмэгдэж орж болзошгүй. Энэ дайнд Монгол, Хятад, Орос, Япон хүссэн хүсээгүй татагдан орох болно. Япон нь АНУ-ын ар талын хангамж бааз болж орно. Дайн нэгэнт Хятад Оросын хилд тулан ирсэн тохиолдолд энэ хоёр улс өөрсдийн геополитиийн үүднээс дайнд оролцох болно. Энэ бүс нутгийн эдийн засаг тэр чигээрээ нуран унаж манайх шиг хоёр хөршөөсөө хараат байдаг улсын хувьд хүнсний хомсдолд орж эдийн засгийн байдал хүндхэн байх болно. Дээр нь хоол хүнсний хомсдол, дүрвэгчид, зэвсгийн наймаачид мафийхан гээд асуудал маш олноор бий болно. АНУ-ын байлдааны ажиллагааны туршлагаас харвал дайн эхлээд НҮБ-ын хоригоос эхлээд удалгүй 2010 оны 08 сар гэхэд дайн эхэлсэн байх гэж миний бие таамаглал дэвшүүлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж