“Sweetymotion” Азид хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” Азид хүч үзнэ

Саяхан бие даасан “Number One” тоглолтоо хийсэн “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд Азийн зах зээлд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа аж. Тэд одоогоор Японы зах зээлийг судалж байгаа төдийгүй, холбоо тогтоосон байна. Японы шоу бизнест өөрсдийн байр суурийг эзэлж, дараагаар нь Өмнөд Солонгосын зах зээлд хүч үзэхээр төлөвлөөд байгаа “Sweetymotion” -ынхон Япон хэл дээр дуулж сурч байгаа гэнэ. Ямартай ч тэд өмнөө Азид Монголынхоо нэрийг гаргасан охидын хамтлаг болох зорилгыг тавиад байгаа гэнэ шүү.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж