Э.Чойдогийн “Чойжид дагина” балет

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Э.Чойдогийн “Чойжид дагина” балет

Эхлэл төгсгөл бүхий хоёр бүлэг, гурван үзэгдэлт “Чойжид дагина” балетыг анх 2005 оны аравдугаар сарын 29-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавьж байжээ. Э.Чойдогийн “Чойжид дагина” балетын цомнолыг балетмейстер хореограф Б.Жамъяандагва бичсэн байна. Энэхүү балетыг ирэх ням гаригт буюу энэ сарын 28-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт дахин тоглох гэж байна. Гол дүрүүдэд Чойжид дагинад Г.Цолмон, Бурханы элчид О.Ганцоож, Эрлэг Номун хаанд Х.Мөнгөнхөлөг нар бүжих бол симфони найрал хөгжмийн урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү дохих аж.

“Чойжид дагина” балетын либретто
36 настай Чойжид хэмээх эмэгтэй өвчиндөө шаналан бурханаас аврал гуйна. Гэнэт түүний бие сайжирч баясан бүжиглэж байснаа дахин муудаж үхэтхийн унаж насан эцэслэнэ. Энэ үед түүний хоёр талд хар хувцаст Эрлэг Номун хааны элч, цагаан хувцаст бурханы элч нар сүнсийг авч одохоор булаацалдан байна.
Бурханы дүр гэнэт тодрон түүний сүнсийг Чойжид хэмээх дагина болгон тамын оронд аваачиж нүгэл үйлдсэн хүмүүс хэрхэн зовж, шаналж байгааг харуулах аж.  Эрлэг Номун хааны ордоны сүр хүчийг үзүүлсний дараа түүнийг Бурханы орон руу илгээнэ.

Бурханы орон. Бурхад, Дарь-Эх, Дагинасууд мөргөлийн бүжиг хамтран бүжиглэж жаргал цэнгэлийг биеэр мэдэрнэ.
Бурхад түүнд хүн төрөлхтөнд нүгэл буяны ялгааг ойлгуулан тайлбарлаж өгөх зарилгийг буулгаж эх дэлхийд нь буцааснаар “Чойжид дагина” балет төгсдөг байна. 

Эхлэл

Нэгдүгээр бүлэг: Там, Эрлэг Номун хааны ордон

Хоёрдугаар бүлэг:
Бурханы орон

Төгсгөл

М.Урин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж