Ч.Туяацэцэг гадаад руу зугаалахаар явдаг

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Ч.Туяацэцэг гадаад руу зугаалахаар явдаг

Топ модель Туяацэцэг. Өвөрмөц содон төрхтэй энэ бүсгүй онгоцны
үйлчлэгчээр цөөнгүй жил амьдарч, бас сайхан хүүхнүүдэд дуртай зорчигч
эрчүүдээс өндөр үнэтэй тансаг бэлэг авдгаараа шуугиан тарьж байлаа.
Нэгэн цагт алдарт `Номин Баяр`-ын хүүтэй хөтлөлцөн гүйж байсан энэ
сайхан бүсгүй , хожим нь УИХ-ын гишүүн асан Ц.Дэмбэрэлцэрэнгийнд бэр
болохоо шахсан. Эдүгээ гучин насны босгыг алхаж байгаа топ модель маань
сүүлийн үед тайз загвар гэхээсээ илүү хувийн амьдралдаа анхаарах болж,
MCS-группт ажилд ороод гялалзаж явна. Түүний найз залуу Мөнхбат нь
Өвөрхангайн уугуул бөгөөд эхнэр хүүхдээсээ салаад топ модельтой дэр
нэгтгээд удаагүй байна. Ч.Сайханбилэгийн баруун гар энэ залуу Харилцаа
Холбооны Зохицуулах газрынхаа буянаар өөрийн гэсэн байр суурьтай
болсондоо сэтгэл хангалуун явдаг. Ямартаа ч мань эрийг хүрээнийхэн нь
`Мистер-30` гэдэг нууц нэрээр нь андахгүй сайн мэддэг юм билээ. Мэдлэг
боловсролтой түшиг тулгууртай энэ залуу Сайханбилэг ахаараа дамжуулж топ
модель найз бүсгүйгээ энэ том группт шингээсэн гэдэг. Үргэлжлэлийн энд дарж уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж