АН-ын бүлгийн шийдлийг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгийн шийдлийг хүлээж байна

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр орой 18 цагаас хуралдаж, МонголУлсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийндаатгалынсангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийх байсан ч Ардчилсан намын бүлэг одоогоор завсарлага аваад байна.

    Хэлэлцэх асуудалтай холбогдуулан  МАН-ын бүлгээс  санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсэн хэдий ч  Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлт хараахан гарч амжаагүй байгаа гэсэн шалтгаанаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг бүлгийн удирдлагатайгаа зөвшилцөн завсарлага авч буйгаа мэдэгдлээ.

    Иймд Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байнгын хорооны хурлыг түр завсарлуулах болсныг дуулгав.  АН-ын бүлгийн саналыг тус байнгын хороо хүлээж байна, үүний дараа хурал үргэлжлэх юм байнахэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж