Ахиж пуужин харвабал дайн хийнэ гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Ахиж пуужин харвабал дайн хийнэ гэжээ

Хойд солонгос Өмнөд Солонгосын байдал дайны өмнөх байдал орж дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Хоёр улсын зөрчилдөөнтэй холбоотой мэдээллийг дэлхийн мэдээллийн сайтууд олон нийтэд хүргэж байна.

БНСУ цэргийн сургуулилтаа Хойд солонгосын хилийн зурвастай маш ойрхон зайд хийснээс асуудал үүссэн бололтой. Өмнө нь мөн энэ газар сургуулилт хийхэд Хойд солонгосын талаас хилийн зурвастай ойр газар сургуулилт хийхгүй байхыг анхааруулж байжээ. Гэсэн ч Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт анхааруулсан газар болсон тул Хойд Солонгос пуужин тавьсан гэх. Ингэхдээ гурван янзын их буугаар бууджээ. Эдгээр нь 130 мм 27 км, 100 мм 21 км, 130 мм 34 км-ийн тусгалтай байсан байх гэсэн таамаглалууд өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэвшүүлжээ. Мөн Хойд Солонгосыг дахиж пуужин харвабал дайн хийнэ гэж мэдэгдсэн байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж