­Ерөнхийлөгч Сөүлээс ирж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

­Ерөнхийлөгч Сөүлээс ирж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлал хийгээд
Португалийн нийслэл Лисбон хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний
уулзалтад оролцоод өнөөдөр эх орондоо ирж буй. “МИАТ” компанийн
Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэг 21.20 цагт Улаанбаатарын Чингис хаан
нисэх онгоцны буудалд газардах гэж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл уг
нислэгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон айлчлалын багийнхан ирэх ёстой
гэсэн мэдээлэл байна. МИАТ-ын онгоц Сөүлийн Инчонийн нисэх онгоцны
буудлаас 18.30 цагийн үед хөөрсөн гэсэн мэдээлэл байгаа. Улаанбаатарт
цаг, агаар тааламжгүй байгаа гэсэн шалтгаанаар нислэгийн цагийг бага
зэрэг хойшлуулсан гэж мэдээлсэн билээ. Одоогоор Хойд Солонгос Өмнөд
Солонгос руу буудсанаас үүдэн олон улсын нислэгийг зогсоох буюу
хойшлуулах ямар нэгэн аюул шалтгаан байхгүй гэж албаны хүмүүс мэдээлж
байна.


А.АНУ  


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж