АНУ шинэ арга хайж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

АНУ шинэ арга хайж байна

АНУ-ын нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын агентлаг аюулгүй байдлын үүднээс зорчигчдын хувийн хэрэгт оролцох асуудалд аль болох тэнцвэртэй шийдэл хайж олохоор чармайн ажиллаж байна гэж Цагаан ордноос мэдэгдэв.  
Зарим зорчигчид бүтэн биеийг шалгах сканнер төхөөрөмжийг эсэргүүцэж байгаа ажээ.

Пүрэв гаригт болох Талархлын баярыг тохиолдуулан сая сая зорчигч тасалбар авсан байсан нь энэ долоо хоногт АНУ-ын нисэх буудлуудыг тун завгүй болгожээ.  Энэ үеэр албаны хүмүүсийн дунд Талархлын баярыг зориудаар тасалдуулахаар төлөвлөсөн халдлага болж магадгүй гэсэн айдас бий болоод байжээ.

“Агаарын тээврээр зорчиж байгаа хэний ч аюулгүй байдлыг бүрэн хангах нь” хамгийн эрхэм зорилт гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Ноён Гиббс хэлсэн байна.

Тээвэрлэлтийн аюулгүй байдлын албаны дарга Жон Пистол хэлэхдээ “Богино хугацаанд өөрчлөлт хийнэ гэж байхгүй, сканнерын шалгалттай ижил хэмжээний үр дүнтэй өөр арга байгаа өөр арга байгаа гэж үү?” хэмээн асуусан байна.

Сканнерын шалгалтгүй чөлөөтэй зорчих өдрийг лхагва гариг болгон товлосон бөгөөд энэ өдөр сканнерын шалгалтаас татгалзаж, цаг их шаарддаг нэгжлэгийг дэмжих талаар шинэ журмын эсрэг байр суурьтай байгаа хүмүүст зохион байгуулагчдын зүгээс уриалсан байна.

Үүнд хариу болгон Ноён Пистол зорчигчдоос цаг үрсэн ажил хийхгүй байхыг хүсэж, нисэх буудал хүмүүсийг гэр бүлтэй нь, хайртай хүмүүстэй нь уулзуулж өгөхийн төлөө л үйлчилдэг газар хэмээн хэлсэн байна.

Ноён Обама Тээвэрлэлтийн аюулгүй байдлын албанд шинэ журмыг дагаж мөрдөх ёстойг үүрэг болгосон бол Хатагтай Клинтон нэгжлэгийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж