Цагаатгах комисс хуралджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Цагаатгах комисс хуралджээ

Төрийн ордонд өнөөдөр Цагаатгах комиссийн ажлын хэсэг хуралдлаа. Уг хуралдаанаар Зөвлөлт холбоот улсад хэлмэгдсэн гэх иргэдийн тухай асуудлыг хэлэлцсэн байна.  ЗХУ-д  хэлмэгдсэн гэх 400 гаруй хүний судалгаа байдаг аж. Тэдгээр хэлмэгдсэн иргэдийн ихэнх нь цагаатгагдсан, хэргийн материалууд нь ирсэн байгаа гэнэ. Хэргийн материалийн зарим нь мөрдөн байцаалтын хавтаст хэргээр ирсэн бол зарим нь шүүхийн шийтгэх тогтоол байдлаар ирсэн аж. Энэхүү баримт бичгийн бүрдүүлэлтийг хийхэд ЗХУ-ийн иргэд, монголын тодорхой албан тушаалтнууд оролцсон байна.

Сүүлийн байдлаар нийт 25 хүний нэрс явуулж тухайн хүмүүсийн талаарх мэдээллийг авах хүсэлтээ явуулаад байгаа талаар Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын орлогч дарга Ш.Цогбаатар хэлсэн байна. Уг хүсэлтийн дагуу хаана ямар хүмүүсийн талаар материал байгааг тус улсынхан тогтоож байгаа гэнэ. Манайд ихэвчлэн мөрдөн байцаалтын хэрэг нь явагдсантай холбоотойгоор цөөн хуудастай материал ирсэн бөгөөд гүйцэтгэх ажлын материалын хэрэг байгаа аж. 

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж