Домогт хөгжимчний шинэ бүтээл олдов

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Домогт хөгжимчний шинэ бүтээл олдов

Антонио Вивальдийн зохиосон өмнө нь мэдэгдээгүй байсан хоёр сонат
Лондоны гар бичмэлүүдийн дундаас олджээ. Лондоны музейд дамжуулан өгсөн
180 хуудас гар бичмэл дундаас тэднийг олжээ. Сүүлийн 270 жилийн дотор
эрдэмтэн мэргэд эдгээр бүтээл байсан талаар огт мэдээгүй байв.

Георг
Гендель, Арканджело Корелли ба Генри Перселла нарын бүтээл байгаа гар
бичмэлүүд нь  1715-1725 онуудад цуглуулагдсан байв. Гар бичмэлүүд нь
талийгаач бизнесмен Жеральд Коукийн хувийн цуглуулгад байгаад түүний
цуглуулгыг 2008 онд музейд шилжүүлжээ. Тэр хүн хөгжмийг Антонио Вивальди
бичсэн гэдгийг тааварлаж байсан бололтой тэмдэглэлдээ нэрийг нь бичсэн
байв. Хөгжмийн профессор Майкл Талбот ярихдаа хөгжмийн зохиолч эдгээр
сонатыг хөгжим сонирхогчдод зориулсан байна гэв. Учир нь тэднийг
тоглоход зориулан энгийн арга техникээр бүтээсэн байжээ. Энэ ням гаригт
эдгээр бүтээлийн нэгийг Ливерпуль Хоуп их сургууль дээр тоглон
сонирхуулжээ.

Италийн хөгжмийн зохилч Антонио Вивальди,  “Жилийн
улирлууд” гэх хийлийн гоцлол цувралаар алдартай. Тэрээр бараг 50 дуурь,
утсан хөгжмийн 500 орчим концерт ба 90 орчим сонат бичжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж