Жүжигчинд хэдхэн сарын эсвэл хэдхэн долоо хоногийн нас үлдээд байгааг
эмч нар хэлж байгаа ч Холливудын хайрын цуутан Майкл Дуглас (Michael
Douglas) үхлийнхээ өмнө гэрлэхээр шийджээ.
эмч нар хэлж байгаа ч Холливудын хайрын цуутан Майкл Дуглас (Michael
Douglas) үхлийнхээ өмнө гэрлэхээр шийджээ.
Дугласын найз нарын
яриагаар, Майкл арван жил хамт амьдарсан эхнэр Кэтрин Зета-Жонсдоо
(Catherine Zeta-Jones) анх гэрлэснийхээ ойгоор дахин хуримлах санал
тавьсан гэнэ. Үүгээр Майкл эхнэр Кэтрин ба хүүхдүүддээ энэ ёслолоо
мартагдашгүй үлдээх хүсэлтэй байгаа гэж хосуудын найз нөхөд ярьцгааж
байна. Учир нь хоолойн хорт хавдартай тэмцэж байгаа цуутай жүжигчинд
гэрлэлтийнхээ 11 жилийн ойг тэмдэглэх боломж бараг үлдсэнгүй ажээ.
Ш.Мягмар