“Гуанжоу-2010” наадмаас анхны аварга төрлөө

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

“Гуанжоу-2010” наадмаас анхны аварга төрлөө

БНХАУ-ын өмнөд бүсийн Цэцгэн хот гэгддэг Гуанжоу хотноо үргэлжилж буй Азийн XVI спортын их наадмаас Монгол Улсын анхны аварга төрлөө. Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчдын салхийг хагалж, Гуанжоугийн дэвжээнд зодоглосон Г.Мандахнаран дөнгөж сая Японы бөх Хироюүки Одаг 5:0 харьцаатай ялснаар Азийн наадмын аварга болж, энэ удаагийн Азийн наадмаас эх орондоо  хүсэн хүлээж байсан анхны алтан медалийг авчирлаа. Иран, Йемен, БНХАУ-ын бөхчүүдийг дараалан ялснаар аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон ОУХМ Г.Мандахнаран ийнхүү Японы бөхөд оноо алдалгүй ялалт байгуулснаар Монгол Улсын түүхэн дэх Азийн наадмын 13 дахь аварга болж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж