Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгууль болов

Өвөрхангай аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль өнгөрсөн ням гаригт болжээ. Сонгуульд аймгийн ИТХ-ын 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Арвайхээр сумын Засаг даргын орлогч Д.Мягмар 65.2 хувийн санал явч ялалт байгуулсан байна. Энэ нь МАН уугуул нэрээ сэргээн авч, XXVI их хурлаа хуралдуулснаас хойш сонгуульд оролцон байгуулсан анхны ялалт юм. Нөхөн сонгуулийг дахин явуулсан бөгөөд өнгөрсөн сарын 24-нд аймгийн ес, 12,21,22 дугаар тойрогт зургаан төлөөлөгч өрсөлдсөнөөс одоогийн байдлаар МАН-аас дөрвөн нэр дэвшигч, нэг бие даан нэр дэвшигч ялалт байгуулжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж