Д.Цогтбаатар Японы тамирчинд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар Японы тамирчинд ялагдлаа

Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан ОУХМ Д.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Москвагийн дэлхийн аваргын хүрэл медальт, Японы бөх Ясухиро Инабад 3:0 харьцаатай ялагдсанаар медалийн тавцанд гарах боломжгүй боллоо. Д.Цогтбаатар эхний барилдаандаа Энэтхэгийн бөх Винод Кумарыг 3:1 харьцаагаар ялж, удаахь барилдаандаа БНАСАУ-ын Ян Кён-илд ялагдсанаар дагах барилдаанд зодоглох эрхтэй болсон юм. Улмаар Филиппиний бөх Жерри Анганад оноо алдалгүй ялалт байгуулж, медалийн төлөө барилдах эрхтэй болсон ч шийдвэрлэх барилдаанд ялагдсанаар Азийн наадмыг орхилоо.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж