Худалдаа үйлчилгээний төв ашиглалтанд орно

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Худалдаа үйлчилгээний төв ашиглалтанд орно

Сүхбаатар аймагт нэгэн шинэ Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулагдаж байна. “Сүхбаатар” нэртэй худалдаа үйлчилгээний төвийг орон нутгийн өмч хөрөнгөөр бүтээн байгуулж байгаа бөгөөд одоогоор дарга, орлогч, менежер, нягтлан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлээд байна. “Сүхбаатар” худалдаа үйлчилгээний төв нь орчин үеийн чанар стандартад нийцсэн автовокзал, бараа хүнсний худалдааны захтай бөгөөд ирэх сарын эхээр ашиглалтанд орох юм. Урьд нь ил задгай газар худалдаа наймаа эрхэлдэг байсан бизнесмэнүүдэд тус төв таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа гэдэгт олзуурхаж байгаа гэнэ.

Д.Ану

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж