Талибаны хуурамч удирдагчтай хэлэлцээр хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Талибаны хуурамч удирдагчтай хэлэлцээр хийжээ

Өөрийгөө Талибаны удирдагч хэмээн нэрийдсэн нэгэн этгээд Афганы албаны хүмүүстэй нууц яриа хийлээ гэж Нью Йорк Таймсаас мэдээлэв.
Харин Афганчууд өөрсдийгөө Талибаны шилдэг удирдагч Муллах Ахтар Мухамед Мансоуртай тохиролцоо хийж байна гэж бодож байжээ. Гэвч хуурамч этгээд Муллах Мансоур биш байсан төдийгүй Талибаны гишүүн ч биш байсан байна.
Дипломат албаны эх сурвалж “Хэн нэгэн хуурамч этгээдэд их хэмжээний мөнгө төлж, улмаар ор сураггүй алга болсон” гэж мэдэгдсэн байна.

Талибаны удирдагч хэмээн өөрийгөө нэрлэсэн этгээд  Пакистаны иргэн бөгөөд, засгийн газрын албаны хүмүүстэй гурван ч удаа уулзсан гэсэн мэдээлэл гарчээ.
Афганистанд есөн жил үргэлжилсэн дайныг дуусгавар болгоход Талибантай хийх хэлэлцээр чухал үүрэгтэй гэж энэ үеэр Ерөнхийлөгч Хамид Карзай хэлэв.
Засгийн газар хэд хэдэн удаагийн уулзалтанд Талибаны жинхэнэ удирдагчтай хэлэлцээр хийсэн эсэхдээ бүрэн итгэлтэй биш байгаа юм.
Талибаны удирдагч Муллах Омар нь бүх гадны цэргийг нутаг дэвсгэрээс нь гаргасан цагт Афгантай хэлэлцэр хийнэ гэж байр сууриа хатуухан илэрхийлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж