Их Британи цагаачдын тоог багасгана

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Их Британи цагаачдын тоог багасгана

Их Британийн засгийн газар ирэх онд Европын холбооны орнуудын ажлын туршлагагүй цагаач ажилчдын тоог 43,000 болгон бууруулах болно. Ингэж багасгаж байгаа нь 2009 онтой харвьцуулбал 13 хувиар бууруулж байгаа үзүүлэлт юм. 

Их Британийн ерөнхий сонгуулийн үеэр эвслийн намууд цагаач иргэдийн талаар өөр өөр бодлого амлаж байсан. Консерватив намын дарга Дэвид Камерон цагаачдын тоог их хэмжээгээр багасгана гэж амлаж байсан бол түүний өрсөлдөгч Либерал ардчилсан намын дарга Ник Клэг дээрх бодлогыг хэрэгжих боломжгүй гэж үзэж байсан. Учир нь цагаачдын дийлэнх нь Европын холбооны улсуудын иргэд ажээ.

Консерватив болон Либерал ардчилсан намууд хэдий ялгаатай байр суурьтай байсан ч эцсийн байдлаар зөвшилцөлд хүрч цагаачдын тоог тодорхой хэмжээнд бууруулах болсон байна. Удахгүй парламентын гишүүдэд энэ талаарх мэдэгдлийг Дотоод хэргийн сайд Тереза Мэй хийх болно.

Мөн хэлний бэлтгэлд суралцахаар Их Британид ирсэн оюутнуудын тоог ирэх оноос цөөлөх талаар давхар хэлэлцэж байгаа ба эвслийн намууд хараахан шийдвэрт хүрээгүй  байна.

Харин 2011 онд сайдууд Их Британид цагаачлан амьдарч байгаа иргэд дээр нэмж ирж байгаа гэр бүлийн гишүүдийн тоог багасгах талаар шинээр төсөл боловсруулах ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж