“МИАТ”-ын онгоц Сөүлээс хөөрлөө

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

“МИАТ”-ын онгоц Сөүлээс хөөрлөө

Өнөөдөр товлогдсон байсан “МИАТ” компанийн Сөүл-Улаанбаатарын онгоцны нислэг саяхан Инчонийн нисэх буудлаас хөөрсөн байна. Уг нислэгийн онгоц өдөр хөөрөх ёстой байсан ч Улаанбаатарт агаар тааламжгүй байна гэсэн шалтгаанаар түр хойшлогдоод байжээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын албаны хүмүүстэй холбогдсоноор бол Өмнөд байдалд бэлэн байдал зарласнаас үүдэн ямар нэгэн нислэг саатаагүй. Улаанбаатар-Сөүл, Сөүл-Улаанбаатарын чиглэлд “МИАТ” компани долоо хоногт зургаан удаа нислэг үйлддэг. Одоогоор нислэгийн тийзээ буцаах болон нэмэлт ачаалал үүсэх ямар нэгэн зүйл ажиглагдаагүй байна гэлээ. Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоц Чингис хаан нисэх онгоцны буудалд 21.20 цагийн орчимд газардана гэсэн мэдээлэл байна.

З.Гил  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж