Өмнөд Солонгосын төв банк хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын төв банк хуралдана

Хойд Солонгосын талаас Өмнөд Солонгос руу гал нээсэн явдал нь зөвхөн Хойд, Өмнөд Солонгос төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж, санхүүгийн зах зээлд ч нөлөөлж магадгүй талаар хэвлэлээр мэдээлж байна. Хойд Солонгосоос өмнөд хөрш рүүгээ гал нээсэн нь олон улсын санхүүгийн зах зээлд нөлөөлж, Өмнөд Солонгосын вон болон Японы иений ханш унаж, дуулиан дэгдээж буй тухай Сөүлд ажиллаж буй BBC-гийн сурвалжлагч мэдээлжээ.

Үүнтэй холбоотой Өмнөд Солонгосын төв банк байж болзошгүй эрсдлийн талаар хэлэлцэхээр шуурхай хуралдах болсон байна.

Өмнөд Солонгосын тал байлдааны бэлэн байдалд шилжиж Ерөнхийлөгч Бан Ги Муны  тушаалыг хүлээж байгаа талаар гэсэн мэдээлэл байна. Одоогоор дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Өмнөд Солонгосын тал хариу арга хэмжээ авсан эсэх талаар ямар нэгэн мэдээлэл дамжуулаагүй байна. Гэхдээ энэхүү халдлагын хариуд зохих арга хэмжээ авах болно гэж албан тушаалтнууд мэдэгдсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж