Д.Моломжамцын нэрэмжит сургуультай болов

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Д.Моломжамцын нэрэмжит сургуультай болов

Сангийн яам байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд  тус яамнаас төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын гавъяат эдийн засагч Дэмчигийн Моломжамц агсны 90 насны ойг тэмдэглэж байна. Дундговь аймгийн ИТХТ-ийн тогтоолоор төрөлх нутаг  Баянжаргалан сумын дунд сургуулийг улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавъяат эдийн засагч Д.Моломжамцын нэрэмжит болгосон байна. Нийслэлээс 300 гаруй км зайд орших Дундговь аймгийн Баянжаргалан сумын дунд сургууль нь 1940 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 1-9 дүгээр ангийн нийт 150 гаруй хүүхэд суралцдаг байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж