Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай

Өнөөдрөөс нутгийн зарим газраар, маргааш зүүн зүгийн нутгаар, 25-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 26-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 27-нд Халх голын сав нутгаар цас орно. Салхи 23, 26-нд зарим газраар секундэд 16-18 метр, 24-нд говь талын нутгаар, 22, 25-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул орон нутгийг зорих жолооч, тээвэрчид, малчид анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж