Kinect 10 хоногт нэг сая хувь борлогджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Kinect 10 хоногт нэг сая хувь борлогджээ

Microsoft корпорацийн мэдээлснээр Xbox-360 тоглоомын консолд зориулсан Kinect удирдлагын систем ердөө 10-хан хоногийн дотор дэлхийн хэмжээнд нэг сая хувь борлогджээ. Шинэ он гарахад хэдийнэ таван сая хувь борлогдсон байх болно хэмээн тус корпораци итгэл төгс мэдээлж байна. Гартаа ямар нэг зүйл барилгүйгээр тоглоомоо удирдаж болох энэхүү шинэ технологийн тусламжтайгаар одоогоор 17 төрлийн тоглоомыг удирдан тоглож болох юм. Мэдээж асар богино хугацаанд ийм олон хувь борлогдсон учир Kinect-д тохирох тоглоомууд ар араасаа хөврөн гарах нь ойлгомжтой.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж