Хөрөг зургийн үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Хөрөг зургийн үзэсгэлэн нээгдлээ

Монголын театрын музейд өчигдөр “Цагаан хөрөг” нэртэй нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээлтээ хийлээ. Соёлын тэргүүний ажилтан, зураач Л.Өлзийбат  өмнө нь “Найрын ширээний дуу” нэртэй шог зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан бөгөөд энэхүү үзэсгэлэн нь түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэн юм.  Энэ удаагийн үзэсгэлэнд бөхчүүдийн шог, урлаг соёлын эрхэмүүдийн нөхөрсөг зураг дийлэнхийг нь эзэлж, арьсан урлал, тосон будгийн бүтээлийн хамт  тавигджээ.  Үзэсгэлэн энэ сарын 30-ныг дуустал  Монголын театрын музейд үргэлжилнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж