Суудлын автомашинд оногдуулах татварыг татаж авлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Суудлын автомашинд оногдуулах татварыг татаж авлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварт зарим өөрчлөлт оруулах талаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татаж авахаар боллоо. Энэ талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатараас тодруулав.

-Ямар үндэслэлээр энэ хуулийн төслийг татаж авахаар болсон бэ?
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Онцгой албан татварт зарим өөрчлөлт оруулах талаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд татаж авлаа. Энэ нь үндсэндээ суудлын автомашинд оногдуулах татварыг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг хуулийн төсөлд оруулаад байсныг татаж авлаа гэсэн үг юм. Татаж авсан хоёр үндэслэл бий.

Нэгд, өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд уг татварыг нэмэгдүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Хоёрт, эндээс нэмэгдүүлэх орлогыг бусад татварын эх үүсвэрээр нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн. Иймээс нийт ард иргэдийн орлогод нөлөөлөх татварыг нэмэхгүй байхаар Засгийн газраас шийдвэрлэлээ.

         Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж