Burberry Facebook-т гурван сая фентэй болов

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Burberry Facebook-т гурван сая фентэй болов

Английн загварын ордон Burberry Facebook-т гурван сая фентэй болсон тухайгаа мэдэгдлээ. Энэ нь тансаг зэрэглэлийн загварын ордны хувьд рекорд тогтоосон үзүүлэлт юм. Одоогийн байдлаар Facebook дэх Burberry-д дурлагсдын тоо гурван сая 157 мянгад хүрээд байна. Burberry олон нийтийн харилцааны сайт Facebook-т өөрийн гэсэн хуудастай болсноос хойш нэг жилийн дотор нэг сая фентэй болсон бол түүнээс хойш зургаан сарын дараа хоёр саяд хүрч, харин түүнээс хойш ердөө ганцхан сарын дотор гурван сая фентэй болоод байна. Энэ гайхалтай мэдээг хүлээн авсан Burberry-гийн босс Кристофер Бейли зураг дээрх энэхүү урлагийн бүтээлийг бүтээсэн гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж