Шанэз Рэди “Лондон-2012”-оос хоёр алт авах болов уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Шанэз Рэди “Лондон-2012”-оос хоёр алт авах болов уу?

Их Британийн бартаат замын дугуйчин Шанэз Рэди сүүлийн хоёр жилд карьерийнхаа хамгийн оргил амжилтаа гаргаж байгаа билээ. Тэгвэл, тэрбээр саяхан нэгэн ярилцлагадаа эх орондоо болох олимпийн наадмаас дор хаяж, хоёр алтан медаль авна хэмээн өгүүлжээ. Гэхдээ бүр хоёр өөр төрлөөр. Эхнийх нь бартаат замын BMX, дараагийнх нь тойрог замын төрлөөр. Тун бардмаар ингэж ярьсан Рэди 2008 оны Бээжингийн олимпийн наадмын бартаат замын дугуйн төрлийн эхний алтан медалийг авч байжээ. Тэр үед 19 настай байж. BMX буюу бартаат замын дугуйчдын дунд гэнэт шуугиан тарьж, орж ирсэн энэ бүсгүй үүнээс хойш гурван ч удаа дэлхийн аварга болж амжаад байгаа юм. Энэ төрлийн дэлхийн шилдэг гэгдэж байсан Шинэ Зеландын тамирчин Сара Уолкероос хоёрхон жилийн дотор номер нэг байрыг нь булаан авсан Шанэз Рэдид Их Британичууд ч тун их найдлага тавьж байгаа нь тодорхой. Хэрвээ энэ хоёр төрөлд олимпийн аварга болж чадвал түүхэнд цор ганц тамирчин болох нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, Шанэз Рэдигийн бардамнан амласан амжилтыг өмнө нь хэн ч үзүүлж байгаагүй юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж