Лондонгийн олимпийн цэнгэлдэх 2011 онд ашиглалтанд орно | News.MN

Лондонгийн олимпийн цэнгэлдэх 2011 онд ашиглалтанд орно

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Лондонгийн олимпийн цэнгэлдэх 2011 онд ашиглалтанд орно

Английн улсын нийслэл Лондон хотноо гуч дахь удаагийн зуны олимпийн наадам болох билээ. 2012 оны долдугаар сарын 27-нд олимпийн наадмын нээлтийн ажиллагаа болон наадмын үеэр хөнгөн атлетикийн тэмцээнүүд зохиогдох цэнгэлдэхийн нэр нь Маршгейт-Лэйн. Лондон хотын Стратфорд дүүрэгт баригдаж байгаа тус цэнгэлдэх нь наян мянган хүний суудалтай бөгөөд 537 сая еврогийн өртгөөр босч байгаа нь олимпийн түүхэнд хамгийн өндөр өртгөөр босч байгаа цэнгэлдэх болж байгаа юм. Өмнө нь Бээжингийн олимпийн нээлт болж байсан “Шувууны үүр” цэнгэлдэх 423 сая ам.долларын өртгөөр босч байснаас даруй 1,5 дахин их өртгөөр босч байгаа юм. Барилгын ажил одоогийн байдлаар төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд ирэх оны эхээр ашиглалтанд орох юм.

Харин дараагийн байгууламж нь Усан спортын төв. 50 метрийн урттай, хоёр тусдаа бассейнд зэрэг уралдаан явагдах боломжтой юм. Нийт 600 акр газартай олимпийн хотхонд баригдаж байгаа дараагийн том байрлга нь зургаан мянган хүний суудалтай дугуй тойрог зам. Олимпийн наадмын сагсан бөмбөг болон волейболын заал танхимууд бэлэн болсон бөгөөд бусад байгууламжууд 2011 оны эхээр ашиглалтанд орохоор төлөвлөгдөөд байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж