FIFA-гийн экс-ерөнхийлөгч авилгачдыг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

FIFA-гийн экс-ерөнхийлөгч авилгачдыг шүүмжлэв

Бразилийн Рио де Жанейро хотноо Олон улсын хөлбөмбөгийн холбооны бизнес форум зохион байгуулагдаж байна. Энэ хэлэлцүүлэгээр 2014 онд Бразилд зохиогдох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний төсвийг батлах, зардлыг тооцох зэрэг тун чухал асуудлуудын талаар хэлэлцэж байгаа юм. Хурлын үеэр Олон улсын хөлбөмбөгийн холбооны экс-ерөнхийлөгч Бразилийн иргэн Жоао Авеланж хүрэлцэн ирж, мэдэгдэл хийсэн байна. Учир нь санал худалдсан хэрэгт буруутгагдсан FIFA-гийн гишүүн Рейналд Тимари, Амоус Адаму нарын  буруутай үйл ажиллагаанаас болж, холбооны нэр хүнд огцом унасанд сэтгэл зовинож буйгаа илэрхийлжээ. Авеланж хэлсэн үгнийхээ төгсгөлд дахин ийм шударга бус явдал гарахгүй гэдэгт итгэж байгаагаа хэлээд, хэлэлцүүлэгт оролцогч гишүүдэд амжилт хүссэн байна. Энэ үеэр Английн “Арсенал” клубын эзэн Дэвид Дэйн өөрийн багийн дурсгалын өмсгөлийг ноён Авеланжид дурсгажээ. Жоао Авеланжийн хувьд 1974 оноос хойш 24 жилийн турш FIFA-гийн ерөнхийлөгчийн алба хашсан бөгөөд одоогийн ерөнхилөгч Зэфф Блаттерт ажлаа хүлээлгэн өгч байсан юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж