Инчонь орчмын арал руу бууджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Инчонь орчмын арал руу бууджээ


Хойд Солонгос баруун талын усан хил дагуу пуужингаар гал нээсний улмаас Өмнөд Солонгос гал хариу нээсэн тухай ВВС мэдээллээ. Хойд Солонгос Өмнөд Солонгос руу гал нээсэн талаар бид шуурхай мэдээлсэн.

Өмнөд Солонгосын эх сурвалжаар орон нутгийн цагаар 14.30 цаг, Улаанбаатарын цагаар 15.30-д гал нээж эхэлсэн гэж байгаа. Сөүлд байгаа Монголын иргэний мэдээлснээр монголчууд олноор суурьшдаг Инчоньтой ойролцоо жижиг арал руу хойд солонгосчууд бууджээ. Одоогоор Өмнөд Солонгосын телевизүүдээр уг арлын тосгонд их хэмжээний гал гарч, утаа униар бүрхэж байгаа болон эвдэрч сүйдсэн байшингуудын дүрсийг харуулсан мэдээллийг газар дээрээс нь хүргэж байна гэлээ.
ВВС “Өмнөд Солонгосын арал дээр олон тооны пуужингийн сум унасан бөгөөд их хэмжээний утаан хөшиг бүрхэж, орчин сайн харагдахгүй байна. Түүнчлэн олон тооны барилга байшин нурж, оршин суугчид айж сандарсан байдалтай байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлэлт хийж байна. Одоо Өмнөд Солонгос дайны бус үеийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа” гэж мэдээлжээ. ВВС агентлагийн сурвалжлагч энэ нь хоёр Солонгосын хооронд дайн дууссанаас хойш гарч байгаа хамгийн ээдрээтэй байдлуудын нэг нь болж байна хэмээн дүгнэлээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр энэ үеэр нийт 16 хүн шархдсаны 14 нь цэргүүд, харин үлдсэн хоёр нь энгийн иргэн байсан гэж мэдээлэв. Тэдгээрээс дөрөв нь маш хүнд шархадсан байна. Тус арал нь ойролцоогоор 1300 оршин суугчтай, Өмнөд Солонгосын том арлаас 145 км-д зайд оршдог ажээ. Гал нээсний улмаас зарим оршин суугчид арлаас дүрвэж эхэлсэн байна.

Хойд Солонгос Өмнөд Солонгос руу гал нээв

http://world.news.mn/content/41033.shtml

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж