“Цэнхрүүд” өнөөдрийн тоглолтыг хөгжөөн дэмжигчдээ зориулна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

“Цэнхрүүд” өнөөдрийн тоглолтыг хөгжөөн дэмжигчдээ зориулна

Английн Премьер лигийн сүүлийн хоёр тоглолтод дараалан хожигдсон Лондонгийн “Челси” клуб өнөөдөр Аваргуудын лигийн хүрээнд талбайдаа Словакийн “Жилина” клубыг хүлээн авна. Хэдийгээр хэсэгтээ дөрвөн хожил байгуулж, авах ёстой оноогоо аваад байгаа “Цэнхрүүд”-ийн хувьд тус тоглолт төдийлөн ач холбогдолгүй ч сэтгэлээр унасан хөгжөөн дэмжигчдэд нь хожлын амт юу юунаас илүү дутагдаж байгаа юм. Ес хоногийн өмнө Стэмфорд Бриждээ “Сандерлэнд” клубт 3:0-ээр шившгийн хожигдол хүлээсний дараа “Цэнхрүүд” Бирминхэм хотод 1:0-ээр мөн хожигдол хүлээсэн билээ. Энэ бүхний дараа Итали мэргэжилтэн Карло Анчелоттигийн “Би эндээс явахгүй” гэсэн мэдэгдэл нь фанатуудынх нь сэтгэл санааг бага ч болов тайвшруулсан юм. Энэ ч үүднээс өнөөдөр “Жилина” клубыг бут ниргэх зорилгоор талбайдаа олон шилдэг тоглогчдоо түлхүү гаргах гэнэ. Харин Аваргуудын лигт тун сайн байгаа Францын залуу тоглогч Какута болон Нидерландын Ван Анхольт, Английн Жошуа Макихрен гэсэн эрч хүчтэй залуучуудаа дэмжлэг үзүүлэхээр талбайд гаргаж болох юм. Тоглолт Монголын цагаар 03:45 цагаас эхэлнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж